Индонезийн аварга гүрвэл жуулчин руу дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН./BBC/. Индонезийн зүүн нутагт аялж явсан нэг жуулчин Комодын луу хэмээх аварга гүрвэлийн дайралтанд өртжээ.
Комодо арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны ярьснаар, ийм хэрэг явдал сүүлийн таван жилд анх удаа тохиолдсон нь энэ аж.
Комодын луу нь Индонезийн багавтар бүлэг арлууд дээр амьдардаг ба дэлхий дээрх хамгийн том эдгээр аварга гүрвэлийн зарим нь уртаараа 3 метрт хүрдэг бол жин нь 100 кг татдаг байна. Эдгээр аварга гүрвэлийн шүд нь хортой байдаг аж.
Аварга гүрвэлийн дайралтанд 50 настай Сингапурын жуулчин өртжээ. Түүнд анхааруулсаар байтал үл тоомсорлон хэвлээр явагч энэ амьтны зургийг томоор авахаар түүнд маш ойрхон очжээ. Үүний улмаас жуулчин хөлөө хазуулан нэлээд ноцтой шарх авсан ба дуудлагаар ирсэн цэргийн моторт завь хохирогчийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.
“Комодын луунууд юм идэж байх үед нь саад болоход маш дургүй. Сингапур жуулчин түүн рүү хэт их ойртсон” хэмээн Комодогийн үндэсний паркийн ахлах ажилтан “Жакарта пост” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны ярьснаар, уг хэрэг явдал жуулчдад зориулсан аюулгүйн бүсийн гадна болсон ба Сингапур жуулчин зочид буудал, хөтчид зарцуулах мөнгөө хэмнэхээр шийдэн нутгийн айлд буудалласан байжээ.
Комодын аварга гүрвэл бол хүний амь насанд аюул учруулж мэдэхээр нэлээд догшин авиртай амьтан юм. Эдгээр амьтад хүн рүү дайран амь насыг нь бүрэлгэж байсан тохиолдол урьд нь гарч байжээ.
Энэ аварга гүрвэл хүчирхэг араа шүдтэйгээс гадна шүд нь хортой ба түүнд хазуулсан амьтан, хүн шоконд орох, саажих, ухаан алдах зэрэг аюултай юм.

О.Барс