Турк болон ОХУ хориг хязгаарлалтуудаа харилцан цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./ANADOLU/. Орос болон Турк улс харилцан тохиролцсоны үндсэн дээр улаан лоолийн экспорт, визээс чөлөөлөхтэй холбоотойгоос бусад бүх хориг хязгаарлалтуудыг нэгэн зэрэг харилцан цуцлахаар тохиролцжуээ. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович тус хоёр улсын Ерөнхийлөгч нарын хооронд хийсэн хэлэлцээний үр дүнг тайлбарлахдаа хэллээ.
Түүний хэлснээр, дээрх алхмуудыг ойрын үед хийх ажээ.
Албан паспорт эзэмшигчид болон нисэх багийн бие бүрэлдэхүүний хувьд визийг хүчингүй болгоно гэдгийг Оросын шадар сайд мэдэгдлээ. “Туркийн талын гаргасан жагсаалтыг Москвад баталсны дараа Туркийн бизнесменүүдэд виз олгож эхлэх юм. Тэгэхээр үүнд төдийлөн их хугацаа орохгүй гэж бодож байна” гэж А.Дворкович тодруулан хэлжээ.

О.Барс