Хятадын компани Лондонгийн хамгийн өндөр байшинг худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-03 14:35:34
БЭЭЖИН./TASS/. Хятадын “CC Land” компани Лондон хотын хамгийн өндөр барилга болох “Leadenhall Building” гэдэг байшинг 1,1 тэрбум фунт стерлингээр /1,5 тэрбум доллар/ худалдан авчээ. Энэ тухай “China Daily” сонинд бичсэн байна.

“Энэ алхам нь хөрөнгө оруулалтаа нутаг дэвсгэрийн хувьд төдийгүй бизнесийн загварын онцлогоор нь төрөлжүүлэх гэсэн девелоперуудын бодлого юм” гэж тус сонины шинжээчид тайлбарлажээ.

Уг барилгыг түрээслүүлснээр тус компани жилд 40,2 сая фунтын /51,9 сая доллар/ орлого олох юм. 225 м өндөр энэхүү тэнгэр баганадсан барилгыг урьд нь эзэмшиж байсан “British Land and Canada’s Oxford Proporties” компани 12,7 сая фунт стерлингийн хугацаа хэтэрсэн өртэй болсноор түүнийг дуудлага худалдаанд оруулсан байна.

“CC Land” компанийн төв байр Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт байрладаг. Сүүлийн үед тус компани хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар хэд хэдэн хэлцэл хийжээ. Тухайлбал, 2016 онд тус компани Их Британийн нийслэлийн One Kingdom Street гэдэг гудамжинд 50 м өндөр 12 давхар барилгыг 290 сая фунтээр худалдан авчээ. Үүнээс гадна, Австралид 15,6 сая долларын үнэтэй офиссын барилгыг худалдан авахын тулд үнийнх нь 35 орчим хувийг төлөөд байгаад аж.
О.Барс 

 

 

 

相关新闻