“Миний андууд-сэтгүүлчид” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-03 14:30:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр Орхон аймгийн гэрэл зургийн сурвалжлагч Өлзийн Лхагвахоролын “Миний андууд-сэтгүүлчид” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.  Ө.Лхагвахорол 1979 онд Эрдэнэт хотын анхны сонин “Эрдэнэт сонин”-д зурагчин, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж улмаар 1998 оноос өдийг хүртэл “Шинэ мэдээ” , “Өнөөгийн Эрдэнэт”, “Нар туссан цаг” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байна. 
Түүний бүтээлээр гарсан үзэсгэлэнд Орхон аймаг, Эрдэнэт хотын сэтгүүлч, уран бүтээлчдийн ажлын талбар дахь түүхэн үйл явдлыг мөнхөлсөн 100 гаруй зураг дэлгэгджээ. Сэтгүүлзүйн салбарт 38 дахь жилдээ ажиллаж буй түүнд МСНЭ-ийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа гардууллаа. 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻