А. Цогцэцэг: Онцгой гавъяа байгуулсан эмч нараа урамшуулдаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг өчигдөр үдээс хойш Мандалговь хотод ажиллах үеэр эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчидтай уулзаж, салбартаа хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Юун түрүүнд тэрээр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн стратегитэй болсныг чухалчлан дурьдсан юм. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүргэх, аливаа өвчнөөс сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх,тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, дундаж наслалтыг уртасгахад бодлогын баримт бичгийн зорилго оршиж байгаа гэдгийг тодотгосон.
Эрүүл мэндийн салбарынханд тулгамдаж ирээд байсан нэг асуудал бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үүрэг байсан. Үүнийг холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар өөрчилж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үүргийг эмнэлэгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагад үүсээд байсан зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, ая тухтай орчин сайжирсан гэлээ.
Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгоход зарцуулах зорилго бүхий Эрүүл мэндийг дэмжих сантай болсон, “Элэг бүтэн монгол хүн” болон Халдварт бус өвчнөөс сэргийлэх Үндэсний хөтөлбөр баталсан, “Шилэн эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж байгаа, Донорын тухайн хуулийг шинэчлэн найруулж батлах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

“Элэг бүтэн монгол хүн “хөтөлбөрийг тавдугаар сараас эхлүүлнэ. Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, ард иргэдээ маш сайн зохион байгуулалттайгаар илрүүлэг оношлогоонд хамруулах хэрэгтэй гэлээ. Мөн энэ оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбогдуулан халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эхийн эндэгдэлгүй ажиллахад онцгойлон анхаарч байгаа. Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын хувьд сүүлийн таван жилд эхийн эндэгдэлгүй ажилласан. Энэ амжилтаа бататгаж ажиллах нь зүйтэй гэлээ.
Эдийн засаг хүндхэн байгаа ч Засгийн газар эрүүл мэндийн салбартаа нэн түрүүнд анхаарал хандуулж байгаа. Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлэх зориулалтаар 159 автомашины санхүүжилтыг төсөвтөө суулгасан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймгийн цусны төвд шаардагдах хөрөнгө оруулалтыг хийсэн. Түүнчлэн Улаанбаатарт 13 өрхийн эмнэлэг барина. Мөн аймгийн нэг, сумын 6 эмнэлэг, 3 дүүргийн эмнэлгийг шинээр барьж, царцаагдсан эмнэлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна гэдэг мэдээллийг өгсөн юм. Үүнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын эмнэлэг багтаж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайдтай уулзах үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын сонирхсон асуултад цалин урамшуулалтай холбоотой асуулт зонхилсон юм. Үүнд Эрүүл мэндийн сайд хариулахдаа, эмч ажилчдад урамшуулалын цалин хөлс олгодог болно. Байгалийн болоод халдварт өвчин тархсан эрсдэлт үед ард иргэдийг олноор аварсан, эмчилгээ оношлогооны шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг багасгахад хувь нэмэр оруулсан зэргээр онцгой амжилт гаргасан эмч нарыг 50- 100 сая төгрөгөөр урамшуулах талаар яригдаж байгаа. Цаашдаа эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлнэ.Ирэх он гэхэд ямар ч байсан мэдрэгдэх байх гэснийг эрүүл мэндийн салбарынхан талархан хүлээн авсан юм. Мөн зургадугаар сарын нэгнээс эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалингийн зээлийн хүүг 18 хувь болгож бууруулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гаргасаныг дуулгасан.
Тэрээр Мандалговьд ажиллах үеэр Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгт эхо оношлогооны аппарат, аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, мөн амбулаторын барилгын их засварын 100 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.
Т. Отгонтуяа