Никки Хейли Орост шахалт үзүүлэхийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлд уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /TASS/. Сири дэх хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулж, тус оронд үйлдэгдэж буй гэмт хэргийг эцэс болгохын тулд бүх шахалтыг Дамаск-т биш харин Орост үзүүлэх ёстой. Ийм мэдэгдлийг АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли пүрэв гарагт Аюулгүй зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ хийжээ.
“Сирийн дэглэмд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж та нар ярилаа, тэгтэл үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Бид Орост шахалт үзүүлэх хэрэгтэй, яагаад гэвэл Орос Сирийн дэглэмийг хамгаалахаа үргэлжлүүлсээр байна, Орос хүмүүнлэгийн тусламжийг хэрэгцээтэй байгаа хүмүүст хүргэхэд саад хийхэд нь тэдэнд боломж олгож байна, Орос өөрийн ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Ерөнхийлөгчийг хамгаалсаар байна, Орос Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавихаа зогсоохгүй байна, тиймээс л Асад Орос түүнийг хамгаалсаар байх болно гэдгийг мэдэж байгаа болохоор ингэж авирлахаа зогсоохгүй байна. Бүх анхаарал, бүх шахалтаа одоо Орос руу чиглүүлэх ёстой, яагаад гэвэл тэд хүсэх юм бол энэ бүхнийг эцэс болгох чадна” хэмээн Н.Хейли ярьжээ.
Мөн АНУ-ын Байнгын төлөөлөгч Аюулгүйн зөвлөлийнхөнд Оросын төлөөлөгчид Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ярьж байгаа зүйлд анхаарал хандуулахгүй байхыг санал болгожээ. “Тэд өөр хямрал мөргөлдөөнийг дурдан сэдэв өөрчлөх гэж оролдож байгааг хар. НҮБ-ын илтгэл бодит байдалд нийцэхгүй байна гэж тэд ярьж байгааг битгий сонс” хэмээн Н.Хейли хэлээд харин үүнийхээ оронд Дамаскын учруулж буй саад тотгорт гомдоллож буй хүмүүнлэгийн ажилтнууд, гэрэл зургуудад итгэхийг уриалжээ.
АНУ-ын Байнгын төлөөлөгч мэдэгдсэнээр, Орос НҮБ-ын тогтоолд хориг тавьсан ч байсан Сирийн эсрэг Аюулгүй зөвлөл арга хэмжээ авахыг тэрбээр шаардсаар байх болно гэж мэдэгджээ. “Бидний хэлсэн зүйлийг сонсох ёстой” гэж тэрбээр батлан хэлжээ.

О.Барс