Нээлттэй хаалганы өдөрлөгөөр аялал жуулчлал, соёлын үйлчилгээг хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд иргэдэд аялал жуулчлал, соёлын үйлчилгээг хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан ажлын хүрээнд Нийслэлийн харьяа агентлагууд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 24-нөөс эхлэн зохион байгуулж буй.
Өдөрлөгийн үеэр зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжид эрх зүй, стандартын зөвлөмжийг өгч, гарын авлага материал түгээх, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулав.
Мөн жуулчны улирлын хугацаанд “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа-2017” арга хэмжээ”-нд оролцох сонирхолтой их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс, гадаад хэлний ангийн 60 гаруй оюутныг бүртгэж, мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Ж.Болор