Йеменд хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байна.
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /Nikkei/. Йеменд 2 тэрбум долларын тусламж үзүүлэхийг НҮБ уриаллаа. Тус байгууллагын мэдэгдсэнээр, Йемен улсад хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш өчигдөр Женев хотноо болсон НҮБ-ын тусламжийн асуудлаарх бага хурлын үеэр үг хэлсэн байна.
Йемений хүн амын гуравны хоёрт нь буюу бараг 19 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж тэрбээр хэлээд, эдгээр хүмүүст туслахад зориулан 2.1 тэрбум доллар хандивлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Йеменд 460 мянга гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсч үхэх эрсдэл нүүрлээд байна гэж НҮБ анхааруулав.
Манай улс Йеменд 62 сая долларын тусламж үзүүлнэ гэж Японы парламентын гишүүн бөгөөд Гадаад хэргийн дэд сайд Мотомэ Такисава мэдэгдээд “Йеменд нүүрлээд буй хүмүүнлэгийн ноцтой хямралд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулахад НҮБ-ын энэ удаагийн уулзалт тус дөхөм болно хэмээн би найдаж байна” гэлээ.
Йеменд засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд хоёр жилийн турш мөргөлдөөн үргэлжилж байгаа юм.
Босогчид нийслэл Санаа хот болон тус улсын хойд нутгийг бараг бүхэлд нь эзлэн аваад байна. Тус улсад хүнсний үйлдвэрлэл болон түгээн борлуулах ажил үндсэндээ зогсоод байгаа ажээ.

Г.Доржханд