Оюутны эрдэм шинжилгээний салбар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-25 09:52:32
Ховд /МОНЦАМЭ/ Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Оюутнуудын эрдэм шинжилгээний салбар зохион байгуулав. Хуралдааныг ГХСС-ийн Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн ахлах багш, доктор О.Мөнхжаргал удирдан явууллаа. 
Уг оюутны эрдэм шинжилгээний бага хурал салбар болон нэгдсэн хуралдаан гэсэн зохион байгуулалттай явагдаж, мэргэжил ба судлах асуудлын онцлогоос шалтгаан тухайн салбарын эрдэмтэн, багш нараас бүрдсэн гурван салбар хуралдааныг зохион байгуулсан байна.  
“Хэл шинжлэл, соёлын асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Ичинхорлоо, “Хэл шинжлэлийн асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Европ судлалын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор В.Сайнбаяр, “Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн ахлах багш, магистр М.Баярсайхан нар тус тус удирдан зохион байгууллаа.  
ХИС-ийн ГХСС-ийн Оюутны эрдэм шинжилгээний  Нэгдсэн хуралдаанд нийт 11 бүрэлдэхүүнтэй комисс оролцож, оюутнуудын илтгэлийг хэлэлцэв. 
Хэлэлцүүлсэн илтгэлүүдийг дэвшүүлсэн ажлын чухал эсэх, асуудлаа шийдвэрлэсэн арга барил, судалгааны арга зүйг тодорхойлсон байдал, судалгааны үр дүн, ач холбогдол, Шинжлэх ухааны түвшин, хэл найруулга, зөв бичгийн дүрэм, хэлбэршүүлэлт, илтгэх чадвар, цаг баримтлалт, асуултанд хариулсан байдал зэргээр дүгнэлээ. 
Хуралдааны үеэр комиссын гишүүд оролцогч оюутан бүрт өөрсдийнх нь илтгэлд санал, шүүмж өгч харилцан санал солилцон цаашид судалгааны ажилдаа анхаарах болон гүнзгийрүүлэн судлах олон зүйлийг зөвлөсөн нь оюутнуудын судалгаа шинжилгээний ажил улам чанаржиж, бодитой болох талаар үр дүнтэй ажил боллоо.  
Комиссын гишүүдийн үнэлгээгээр  багш М.Баярсайханы удирдсан Бага Ангийн Боловрсол II ангийн оюутан Б.Энхцэцэгийн “Бага боловсролын судлагдахууны сурах бичигт монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал тусгагдсан байдал” сэдэвт илтгэл 1-р байр,  багш Б.Отгонцэцэгийн удирдсан Нийгмийн ажилтны -IV ангийн оюутан Б. Дэлгэрхүүгийн “Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын асуудал” сэдэвт илтгэл 2-р байр, багш Н.Наранжаргалын удирдсан БАБ-III ангийн оюутан М. Дуламсүрэнгийн “ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын хичээлд хандах хандлагад хийсэн судалгаа” сэдэвт илтгэл 3-р байрт шалгарлаа.  
Нэгдсэн хуралдаанд шалгарсан оюутнуудад ХИС-ийн захирал, доктор М. Алтанбагана, ХИС-ийн ГХСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Ц. Оюун, БСАЗ-н тэнхимийн эрхлэгч, докторант Б. Дорж, БСАЗ-н тэнхимийн багш, доктор Д. Гантулга  нар шагналыг нь гардуулан, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсч баяр хүргэлээ.
                                                                                                                                                                 А.Бямбасүрэн
 
相关新闻