Үндэсний бичиг үсгийн баяр маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Мандалговь хотод маргааш Үндэсний бичиг үсгийн баяр эхэлнэ. Энэ удаагийн баяр ЕБС- ын 6-12 дугаар ангийхны дунд үндэсний бичгийн анги нийтийн олимпиад зохион байгуулах гэж байгаагаар онцлог гэж БСУГ-ын дарга Ц. Бумангэрэл хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан БСУГ 4 дүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна. Тухайлбал, ЕБС-ийн монгол хэл бичгийн багш нарт бийрийн уран бичлэгийн сургалтыг МУБИС-ийн багш нартай хамтран зохион байгуулсан. Энэ сургалтыг мөн иргэдэд зориулан маргааш явуулахаар товложээ. Иргэдэд зохион байгуулах сургалт үнэ төлбөргүй байх бөгөөд сургалтад шаардагдах бийр,бэх, муутуу цаас зэрэг хэрэглэгдэхүүнээр “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага хангаж байгаа гэлээ.
Маргааш 14 цагт Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийг хийж, нөгөөдөр анги нийтийн олимпиадаар бичиг үсгийн баяр үргэлжилнэ. Энэ үйл ажиллагаанд Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н. Нарангэрэл урилгаар оролцох бөгөөд тэрээр Монгол хэлний тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх юм байна.

Т. Отгонтуяа