FETO-той холбоотой байгууллагуудын зөвлөх статусыг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-20 11:29:22
АНКАРА. /Anadolu/. Фетулла Гуллены удирддаг террорист байгууллагатай /FETO/ холбоотой гурван байгууллагын зөвлөх статусыг цуцлах шийдвэрийг НҮБ-ын харьяа байгууллага  гаргалаа.
 
НҮБ-ын гол зургаан байгууллагын нэг болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл /ECOSOC/ хуралдаж “Kimse Yok Mu” тусламжийн сан, Сэтгүүлч, зохиолчдын сан /JWF/, Бизнес эрхлэгч, үйлдвэр эрхлэгчдийн Туркийн холбоо /TUSKON/ гэсэн гурван байгууллагатай тогтоосон бүх харилцаа холбоогоо таслах шийдвэр гаргажээ.
 
Эдгээр гурван байгууллагын үйл ажиллагааг FETO-г дэмждэг гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Туркт хориглосон юм. 54 гишүүн оронтой ECOSOC нь FETO-той холбоотой гэгдэх хоёр ТББ-ын зөвлөх статус авах хүсэлтийг хүлээж аваагүй байна НҮБ-ын зөвлөх статустай болсноороо тухайн ТББ нь арга хэмжээнүүдэд оролцох, НҮБ-д өөрсдийн баримт бичгийг орчуулж тараах зэрэг эрхийг эдэлдэг байна.
 
“Kimse Yok Mu” тусламжийн сан 2010 оноос хойш, JWF болон TUSKON 2012 оноос хойш  зөвлөлдөх статустай байсан юм.    
 
НҮБ дэх Туркийн Байнгын төлөөлөгч дээрх алхмын талаар хэлэхдээ "олон улсын байгууллагуудад FETO-ын эсрэг хэрэгжүүлсэн нэгэн чухал амжилттай алхам” гэж дүгнэсэн байна.
 
Х.Сарнай 

 


相关新闻