“Миний үйлдвэр 40” ажилчны урлагийн их наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсад Үйлдвэрчний хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил, Уул уурхайн салбарын 95 жил, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Миний үйлдвэр-40” сэдэвт Ажилчны урлагийн их наадам энэ сарын 17-23-ны өдрүүдэд болно. Уг наадмыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Соёл урлагийн ордон, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран зохион байгуулж байна. Ажилчны урлагийн их наадамд Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгжийн авьяаслаг ажилтнууд оролцож, хөгжим бүжиг, дуу, язгуур урлагийн бүхий л төрлийн үзүүлбэрүүдээр өрсөлдөх ажээ. Мөн баг хамт олны идэвх санаачлагыг нэг шалгуур үзүүлэлт болгон дүгнэж, компанийн бүтцийн цех нэгжүүд, ажиллагсдыг соёл урлагаар нэгтгэн хөгжүүлэх зорилгоор “Шилдэг хамт олон”-ыг тодруулах юм байна.
Урлагийн их наадамд эхний 3 байр эзэлсэн уран сайханчдад алт, мөнгө, хүрэл медаль олгох бол шилдгүүдийн Гала тоглолтыг 4 сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулна.
Урлагийн их наадамд эхний 3 байр эзэлсэн уран сайханчдад алт, мөнгө, хүрэл медаль олгох бол шилдгүүдийн Гала тоглолтыг 4 сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулна.
Б.Оюун-Эрдэнэ