Францад сонгуулийн өмнө халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /Xinhua/. Ойрын өдрүүдэд Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг мягмар гарагт Марсель хотоос баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Матиас Фекл мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “сонгуулийн өмнөх өдөр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж сэжиглэн хоёр этгээдийг мягмар гарагийн өглөө цагдаа нар баривчилсан” гэв.
Тагнуулынхны өгсөн мэдээллээр, 23 болон 29 настай Францын хоёр иргэн хэт давруу үзэлд автжээ.
Дөрөвдүгээр сарын 23 болон тавдугаар сарын 7-нд болох хоёр үе шаттай ерөнхийлөгчийн сонгуулийн
үеэр нийтдээ 50 мянган цагдаа хамгаалалтад гарах аж.
Террорист халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжлон Франц даяар онц байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэвээр байна.

Г.Доржханд