"Фэйсбүүкийн алуурчин" амиа хорложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-19 08:45:24
ВАШИНГТОН./VOA/.Гудамжинд явж байсан өвгөнийг буудан хөнөөж байгаа бичлэгээ фэйсбүүкт байршуулсан этгээд байж магадгүй нэгэн залуу амиа хорлосон тухай Америкийн цагдаа нар мэдэгдлээ.

Өнгөрсөн ням гарагт Кливлэнд хотын гудамжинд 74 настай өвгөнийг буудан хөнөөж  байгаагаа харуулсан бичлгэгийг фэйсбүүкт байршуулсных нь дараа халамжийн байгууллагын ажилтан, 37 настай Стив Стефенсийг Америкийн цагдаа нар улс орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Цагдаа нарын хэлснээр, гэмт этгээд мягмар гарагт Пенсильвани муж улсад нэгэн рестораны зогсоолд автомашинаа тавьжээ. Цагдаа нар дөхөж очих үед тэрбээр өөрийгөө буудан хөнөөсөн байна.

Энэ хэрэгт холбогдуулан хор хөнөөлтэй агуулга бүхий пост, дүрс бичлэгийг хурдан шуурхай илрүүлж, устгах ажлыг өрнүүлж байна гэж “Фэйсбүүк” компани мэдэгдлээ.

Тус компанийн захирал Марк Зукерберг хэлэхдээ “манай компани ийм эмгэнэлт хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэв.
Г.Доржханд
 

相关新闻