Үзэгдэх орчин хязгаарлагдсан хүчтэй шороон шуурга тохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Өнөөдөр 15 цагийн үед Мандалговь хотод үзэгдэх орчин хязгаарлагдсан хүчтэй шороон шуурга болов. Энэ үеэр салхины хурд секундэд 27 метрт хүрч ширүүссэн бөгөөд шуурга хорь орчим минут үргэлжилсэн юм. 18- 19- ны өдрүүдэд хүчтэй салхи, шороон шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас,хур тунадастай байх цаг агаарын урьдчилсан төлөв гарсан бөгөөд үүнийг ард иргэдэд анхааруулан энэ сарын 14- нөөс эхлэн мэдээлсэн гэж УЦУОШ- ний газраас мэдээллээ.
Хүчтэй шороон шуурганы өмнөхөн Мандалговиос холгүй, 4 орчим км газарт тэнгэр дуугарч түр зуурын аадархаг бороо орсон. Харин Мандалговийн төвд шороон шуурганы араас бага зэргийн бороо залгасан нь цаг агаарын содон үзэгдэл болж ажиглагдсан юм.
Өнөөдрийн шороон шуурга Мандалговьд эхлэхээс нэг цаг орчмын өмнө Сайхан- Овоо, Эрдэнэдалай сумын нутгаар өнгөрч, энэ үед салхины хурд секундэд 25 метрт хүрсэн байна.
Одоогийн байдлаар Мандалговьд салхитай, агаарын температур сэрүүссэн байна. Цаг уурчдын мэдээлснээр өнөө шөнөдөө салхины хүч суларна. Маргааш орой 20 цаг хүртэл Дундговь аймгийн нутгаар үүлшиж, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадастай, салхи баруун хойноос шөнөдөө 14- 16, өдөрөө 9- 14 м.с байх төлөвтэй байна.
Өнөөдрийн хүчтэй шороон шуурга ямар нэг байдлаар хохирол учруулсан эсэх мэдээлэл 18 цагийн байдлаар аймгийн Онцгой байдлын газарт ирээгүй байна.

Т. Отгонтуяа