Ямайкийн иргэн дэлхийн хамгийн өндөр настан боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-18 16:01:42

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Дэлхийн хамгийн өндөр настнаар Ямайк улсын иргэн 117 настай Вайолет Мосс Браун тодорчээ. Энэ тухай лента.ру цахим хуудсанд бичжээ.

Хатагтай Браун 1900 оны 3 дугаар сарын 10-нд Ямайкийн Трелони тосгонд төржээ. Түүний том хүү нь эцэг эхийнх нь аль нэг нь амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн болж таарах нь.

2010 онд В.Браун орон нутгийн сонинд ярилцлага өгөхдөө "би гахай, тахианы мах иддэггүй, бас дарс уудаггүй" гэж хуучилжээ. “Заримдаа би өөрөөсөө "үнэхээр 110 хүрчихлээ гэж үү дээ" гэж асуудаг. Яагаад гэвэл надад 110 нас хүрсэн мэт санагддаггүй ” гэж хатагтай сонирхуулан ярьсан байна.

Бямба гарагт дэлхийн хамгийн өндөр настан Италийн иргэн Эмма Моран насан өөд болсон тухай мэдээлсэн ба тэрбээр 1900 оноос өмнө төрсөн хамгийн сүүлчийн хүн байсан юм. Энэ мэдээ гарсны дараа Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс твиттерээр дамжуулан Браунд дэлхийн хамгийн өндөр настан болж байгаад нь баяр хүргэжээ.
О.Барс 

 

 
相关新闻