Өсвөрийн сагсанбөмбөгчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-18 14:59:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Fiba easter cup mkabit-2017” тэмцээнд манай өсвөрийн эрэгтэй 2, эмэгтэй нэг баг ур чадвараа сорьж хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд Орчлон клубын багш, спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай хоёрдугаар баг U14 насны ангилалд хүрэл медаль хүртсэн байна. Тэд, энэ тэмцээнийг зохион байгуулагчдын хүсэлтээр U15 насанд дэвшин тоглож мөнгөн медалийн эзэд болжээ. Аваргын төлөө Литвийн багтай маш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж /Литва 33:26 Монгол/ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Мөн тус тэмцээнд Д. Лхагваа, Ж. Мөнхтөгс дасгалжуулагчтай U14 насны нэгдүгээр баг аваргын төлөө Германы багтай тоглож 40:33 гэсэн оноогоор хожигдож мөнгөн медаль хүртжээ.
Д.Өлзий
相关新闻