Манай эмэгтэй шүүгчид Олон улсын тэмцээнийг анх удаа шүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-18 12:20:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй шүүгчид Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа шүүгчээр ажиллав.

Тус тэмцээнд талбайн шүүгчээр Э.Хүслэнзаяа, туслах нэгдүгээр шүүгчээр Ц.Оюундарь нар томилогдож Шанхай, Умард марианы арлуудын тоглолтыг шүүжээ. Өмнө нь наадам хэлбэрээр болж байсан уг тэмцээн Зүүн Азийн улс орнуудын багийн ур чадварыг сорьсон өрсөлдөөнт тэмцээн болжээ. Ингэснээр эмэгтэй шүүгчдийн тив, дэлхийд гарах замыг нээж, охид эмэгтэйчүүд хөлбөмбөгийн шүүгчээр ажиллаж, амжилтад хүрэх боломж бүрдлээ.

Мөн Шанхай хотноо болж буй Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-д Монголын охидын шигшээ баг оролцож байгаа. Манай охидын шигшээ багийн дасгалжуулагчдын албаны гишүүн А.Жаргалмаа болон "ХАД" клубын туслах дасгалжуулагч Б.Чинзориг нар Шанхайд дасгалжуулагчийн сургалтад хамарч байна.

Д.Өлзий
相关新闻