Лондонгийн нэгэн клубт 12 хүн хорт бодисонд түлэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Лондонгийн зүүн дүүргийн нэгэн клубт 12 хүн хорт бодисонд түлэгдсэн тухай гэж Их Британийн цагдаагийн газар мэдээллээ.
Орон нутгийн цагаар 01:10 цагт цагдаагийнхан дуудлага аван Сидворт гудамжинд байрладаг “Mangle E8” гэдэг клубээс хэдэн зуун хүнийг гаргасан байна.
Тэнд байсан хүмүүсийн 10 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний авсан шарх амь насанд аюул учруулахаар хэмжээнд биш байсан гэж цагдаагийнхан мэдэгджээ.
Тухайн үед тус шөнийн клубт 600 орчим хүн нэгэн арга хэмжээнд оролцож байжээ. Цагдаагийнхан уг хэрэгт сэжиглэн хэн нэгнийг баривчлаагүй байгаа бөгөөд хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
Уг хэргийн гэрч болох Пи МакКензи гэдэг хүн өөрийн твиттер хуудсандаа “өнөө орой маш аймшигтай зүйл боллоо. Уг барилга дотор байсан хүмүүс химийн бодисонд түлэгдсэн болохыг бидэнд мэдэгдсэн” гэж бичжээ.
Лондон хотын түргэн тусламжийн газраас тус хэрэг болсон газарт ажиллах хэд хэдэн түргэн тусламжийн баг болон онцгой бүсэд ажиллах багийг илгээсэн байна.

Х.Сарнай