"Боко Харам" 200 гаруй охиныг хулгайлснаас хойш 3 жил өнгөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-04-15 12:15:32
АБУЖА. /Xinhua/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл 200 гаруй сурагч охиныг хулгайлснаас хойш гурван жил өнгөрч байгаатай холбоотойгоор нигеричүүд нийслэл Абужа хотдоо жагсаал хийж, охидыг нэн даруй суллуулахын тулд хүчин чармайлт гаргахыг засгийн газартаа уриаллаа.
Тус бүлэглэлийн босогчид 2014 оны дөрөвдүгээр сард охидын сургууль руу халдаж, 200 гаруй сурагчийг хулгайлсан юм.
Нигерийн Засгийн газар босогчидтой хэлэлцээ хийсний дүнд өнгөрсөн оны 10 дугаар сард 20 охин суллагджээ. Үлдсэн охидын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Хулгайлагдсан охидын нэгнийх нь аав “би охиндоо цаг ямагт санаа зовж байна. Охидыг аврахын төлөө илүү их хүчин чармайлт гаргахыг уриалж байна” гэв.
“Боко Харам” бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд нутгаас хөрш улсууд руу хүрээгээ тэлэн халдлага, дэлбэрэлт үйлдсээр байна.
Тус бүлэглэлийнхэн охид, эмэгтэйчүүдийн амийг нь золиослуулан дэлбэрэлт үйлдүүлж байна. 2017 он гарснаас хойш ийм хэрэг 27 бүртгэгдээд байгаа аж.
Г.Доржханд
相关新闻