Ш.Абэ Кумамотогийн газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО./TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Засгийн газрын зарим гишүүд Кумамото мужид дараалан болсон хүчтэй газар хөдлөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцлоо. Жилийн өмнө болсон газар хөдлөлтийн улмаас 225 хүн амиа алдаж, ихээхэн эвдрэл сүйрэл учирсан билээ.
Дурсгалыг хүндэтгэх ёслол Кумамото хотын захиргааны байранд болсныг NHK телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс хэлэхдээ "энэхүү эмгэнэлт явдлаас авсан олон сургамжийг цаашид тооцох болно" гэж амлажээ. Тодруулбал, амиа алдсан 225 хүний 169 нь байгалийн гамшгаас хойш сэтгэл санааны цочрол, орон гэрээ орхин дүрвэгсдийн адил хүнд нөхцөлд байсны улмаас өвчин тусан нас баржээ.
Жилийн өмнө түүхэнд анх удаа нэг цэгт 7,0 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт Кумамото мужид дараалан болсон билээ. Үүнээс хойш жилийн туршид 1,0 баллаас дээш хүчтэй доргилт 4300 удаа бүртгэгджээ.
Газрын хөдлөлтийн улмаас 200 мянга орчим байшин барилга бүрэн буюу хэсэгчлэн нурж, 47 мянган хүн өдийг хүртэл түр байранд амьдарч байна.
Баасан гарагт Кумомотод болсон ёслолын өмнөхөн болзошгүй газар хөдлөлтийн үед дуут дохиогоор ажиллах сургуулилтыг болж, түүнд 4 мянга орчим хүн оролцжээ.
О.Барс