Японы хүн ам 2065 он гэхэд 88 сая болж буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-11 11:13:50

ТОКИО. /Nikkei/. Японы хүн амын тоо 50 жилийн дотор 88 сая болж буурах төлөвтэй байна.

Тус улсын Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэн бэлтгэсэн тайлангаа даваа гарагт Нийгмийн хамгааллын яамны хороонд танилцуулжээ. Уг тайланг 2015 онд хийсэн хүн амын тооллогод үндэслэн гаргасан байна.

Тайланд дурдсанаар, хоёр жилийн өмнө Япон улсын хүн ам 127 сая байв.

Төрөлт буурч байгаатай холбоотойгоор энэ тоо 2053 он гэхэд 100 хүрэхгүй сая, 2065 он гэхэд 88 сая болж буурах төлөвтэй байна.

Одоо 80 байгаа япон эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2065 он гэхэд 85 болж нэмэгдэх төлөвтэй байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 87-гоос 91 болох хандлагатай байгаа аж.

2015 онд Японы хүн амын 26 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байсан бол энэ үзүүлэлт 38 хувь болж өсөх төлөвтэй байна

Тус улсын ЭМЯ тэтгэврийн сангийн талаар судалгаа явуулж, төрөлт буурч байгааг шийдвэрлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Г.Доржханд

 

 

 

相关新闻