Амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдахаас 25 өрх татгалзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Улс орон даяар нэгэн зэрэг явуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өчигдөр дууссан. Улсын хэмжээнд судалгаа 92 хувьтай явагдсан бол Дундговь аймгийн хувьд 8271 өрх судалгаанд хамрагдсан нь судалгаанд хамрагдах нийт өрхийн 95 хувь болж байна.
Хөдөөгийн 14 суманд судалгаанд хамрагдах өрхөөс мэдээлэл цуглуулж бүрэн дууссан. Харин аймгийн төв Сайнцагаан суманд 400 өрх үлдсэн байна. Хөдөөгийн сумдад ажилласан тоологчдыг аймгийн төвд нэмэгдүүлэн ажиллуулж, 2 хоногт багтаан үлдсэн айл өрхүүдээс мэдээлэл цуглуулна гэж аймгийн ХХҮГ- ын дарга Ц. Сувдантуяа хэллээ.
Тус аймгийн 9 суманд судалгаа өгөх нийт өрх бүрэн хамрагдсан бол 5 суманд 25 өрх судалгаанд хамрагдахаас татгалзаж, судалгаа 92- 99 хувьтай явагдсан байна. Харин аймгийн төвд 3007 өрх хамрагдахаас 400 өрх ийн үлджээ. Судалгаанаас үлдсэн айл өрхүүдийн хувьд ихэвчлэн эзэнгүй таарсан. Мөн хаяг тодорхойгүй, шилжин суурьшсан өрх байсан бөгөөд эргэж мэдээлэл авах боломжгүй айл өрхүүдийн оронд өөр өрхийн хүсэлтийг авч, судалгаанд хамруулах юм байна.
Энэ удаагийн судалгаанд 49 тоологч ажиллаж, өрхийн мэдээлэл цуглуулсан. Тоологчдын цуглуулсан мэдээлийг өрхийн мэдээлийн санд бичиж байршуулахаар 7 хүн ажиллаж байна. Одоогоор өрхийн мэдээллийг цахимд бичиж байршуулах ажил 33 хувьтай байна
Т. Отгонтуяа