Аймгийнхаа брэнд болгож зээрийн чихмэл урлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод Их сургуулийн хамт олон аймгийнхаа бэлэг дурсгалын брэнд болгож зээрийн чихмэл урлажээ.
Энэ сарын 15-нд “Дорнод аймгийн аялал жуулчлал инноваци” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болох юм. Хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах үүднээс ийнхүү зээрийн чихмэл урласан байна.
Түүнчлэн “Дорнод аялал жуулчлалын нэгдэл”-ээс тус аймгийн хэмжээнд идэвхтэй ажилладаг гар урчуудыг цуглуулж хэлэлцүүлэг зохион байгуулснаар тэд өөр өөрсдийн чиглэлээр бэлэг дурсгалын зүйл урлахаар болсон юм. Энэ ажлын салхийг хагалж, Дорнод Их сургуулийн багш ажилтнууд жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулж эхэлсэн нь зээрийн чихмэл гэнэ. Ер нь зээрийн чихмэлээ өнгө, дизайн, загварын хувьд улам сайжруулан зах зээлд гаргах сонирхол бий гэж тус сургуулийн захирал О.Янжмаа ярив.
Д.Дэлгэрмаа