Ханзны баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-10 17:03:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод Их сургуулийн Хятад хэлний ангийн оюутан, багш нар 12 дахь жилдээ ханзны баяраа тэмдэглэв. Жилээс жилд гадаад харилцааны хүрээгээ тэлсээр байгаа тус сургуулийн хувьд “Ханзны баяр”-ыг энэ жил илүү өргөн хүрээнд зохион байгуулжээ.

Оюутан болон багш солилцооны хөтөлбөрийг ч өндөр түвшинд хэрэгжүүлж, ханзны баяртай холбогдуулан энэ үеэр Дорнод Их сургуулийн нэрэмжит Хятад хэлний олимпиадыг зохион явуулсан байна. Олимпиадын анхан шатны 1-р байрт 5-р сургуулийн сурагч Д.Нандинцэцэг, 2-р байрт 1-р сургуулийн сурагч Г.Намуун, 3-р байрт Дорнод Их сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн сурагч З.Саруул, ДИС-ийн Хятад хэлний 1-р курсын оюутан М.Отгонжаргал нар шалгарсан бол дунд шатанд Х.Уянга, Б.Дөлгөөн, Б.Мичидмаа нар тэргүүллээ. Харин ахисан шатны 1-р байрт Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Б.Бямбажаргал, удаах байруудад ДИС-ийн Орчуулагчийн ангийн оюутан С.Түмэнжаргал, Булган нар шалгарсан юм.

Сонирхуулахад, тус сургуульд БНХАУ-ын Хөлөнбуйрын дээд сургуулиас 80 гаруй оюутан суралцаж байна.

Д.Дэлгэрмаа

相关新闻