Монгол туургатны чансаа өндөр 16 бөх халз барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-10 17:03:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аса” циркт дөрөвдүгээр сарын 22-нд Монгол туургатны чансаа өндөр 16 бөхийн халз барилдаан болно.

Энэ барилдаанд Монгол Улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Л.Батзориг нар хүчээ сорих бол ӨМӨЗО-ны талаас арслан Батжаргал, гарьд Гэгээрэх, харцага Сэцэнбилэг, Алтаншагай, Дүүрэнжаргал, Сарансүх, залуу бөх Амарчанаа, Эрхэмсүлд нар барилдахаар болсон байна.

Д.Өлзий

相关新闻