Төв Азиас 5000 хүн хэт даврагчдын эгнээнд элсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-10 09:49:04

МОСКВА. /TASS/. Төв Азийн улс орнуудаас 5000 орчим хүн Сирид очиж, террорист бүлэглэлүүд, тэдгээрийн дотор “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдсэн гэж Оросын аюулгүй байдлын албаны хүмүүс мэдэгдлээ.

Узбекистан, Киргизстан зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын залуус Орост цагаачлан ажил хийхээр ирдэг аж. Тэдний зарим нь лалын хэт давруу үзэлд автсан байдаг гэж Оросын шинжээчид хэлэв.

Энэ сарын эхээр Санкт-Петербург хотын метронд амиа золиосолсон этгээд нь киргиз гаралтай хүн болохыг Оросын мөрдөн шинжээчид олж тогтоосон юм. Мөн тэд энэ хэрэгт холбогдуулан “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй найман хүнийг баривчилсан байна.

Туркийн Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн онд болсон халдлагыг Төв Азийн улсуудын иргэд үйлдсэн гэх мэдээлэл мөн байгаа юм.

Г.Доржханд

 

相关新闻