Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-08 12:31:59

Дорнод /МОНЦАМЭ/. “Захиргааны Ерөнхий хууль” мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн 14 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар сургалтад хамрагдав. Сургалтад аймаг, сумын хурлын 24 ажилтан хамрагджээ.

Aймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, хууль эрх зүйн мэргэжилтэн М.Нямсүрэн нар “Захиргааны ерөнхий хууль”, хурлын ажлын албаны ажилтан Т.Гантулга “Цахим хэлэлцүүлгийн систем буюу parliament.mn-ий танилцуулга” зэрэг сэдвээр дээрх танхимын сургалтыг явуулсан нь шинэ тутам эмхлэн зохион байгуулагдсан аймаг, сумдын иргэдийн хурлын ажилтнуудад мэдлэг, мэдээлэл өгч байгаагаараа онцлог болсон юм.

Тухайлбал, “Цахим хэлэлцүүлгийн систем буюу parliament.mn” гэдэг нь хэрэглэгчдийн хувьд ойлгоход энгийн, ашиглахад хялбар, интернэт хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан, Хууль санаачлагчидтай цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй, өөрт хэрэгтэй хууль, шийдвэр, бусад мэдээллийг нэг дороос харах, боломжийг олгодог ажээ.  

Д.Дэлгэрмаа

相关新闻