Мотоциклийн ноцтой осол гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:09:16

Өчигдөр буюу 10-р сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь хохирчээ.

Тус сумын 2-р багийн нутаг Баяннуур гэдэг газар иргэн С мотоциклоор зорчиж явахдаа онхолдож газар дээрээ нас барсан байна. Хохирогч нь тус сумын иргэн, 30 настай залуу байжээ. Аймгийн Замын цагдаагийн тасгаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Дорнод аймгийн хувьд зам тээврийн осол түүн дотроо мотоциклийн осол буурахгүй байгаа юм. 

Б.Туяа

相关新闻