Дөрөвдүгээр сар гарсаар хоёр удаа түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-05 17:20:39

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сар эхэлсээр Дорнод аймагт хоёр удаагийн түймэр гарсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 2-нд Халхгол сумын Ялалт баг Хөх-Өндөрийн овооны орчимд, 3-нд Матад сумын Зүүн шар хөндийд хээрийн түймэр гарсан байна. Гал алдсан эх үүсвэр, шатсан талбай, хохирлыг одоогоор хараахан тогтоогоогүй, Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байна. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад хугацааны хувьд түймрийн харанга эрт дэлдэж байна гэж хэлж болох юм. Намар эрт цас орсноос үүдэж тал газраар хуурайшилт өндөр, сэвгэнэсэн салхитай энэ үед тал хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

Д.Дэлгэрмаа

相关新闻