Р.Сэддоржийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-04 21:41:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн МАН-ын хорооны удирдлагууд аймгийн АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзлаа.

Ардчилсан намын дотоод сонгуульд тус аймгийн АН-ын даргад өрсөлдсөн " Тавантолгой" ХК-ийн захирал Р.Сэддорж үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр, Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын хорооны төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга С.Мөнхбаяр нар аймгийн Ардчилсан намын шинэ даргыг хүлээн авч уулзан намынхаа дотоод сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.
Аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын үеэр “Аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө улс төрийн намууд улс төржилгүйгээр хамтран ажиллах нь зүйтэй. Бид эрх баригч намын хувьд сөрөг хүчнийхээ ажил хэрэгч санал, бодит шүүмжлэлийг хүлээж авч үйл ажиллагаандаа тусган ажиллах болно” гэлээ.

Д.Мишигсүрэн
 

相关新闻