3400 гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-04 16:40:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд оны эхний улирлын байдлаар 3492 толгой мал хорогджээ.

Хамгийн их нь 1441 толгой үхэр, хамгийн бага нь тэмээ 3, үүнээс хээлтэгч мал 817 байна. Энэ өвөл малын гоц халдварт шүлхий өвчин тус аймгийн Матад, Хөлөнбуйр суманд гарсантай холбоотойгоор үхрийн хорогдол өндөр гарч байгаа юм. Өвчнөөр 745 толгой мал хорогдсон байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.3 хувиар буурчээ.

Дорнод аймагт цас эрт, бас олон удаагийн давтамжтай орсноос өвөлжилт хүндэрсан ч малын хорогдол харьцангуй бага байсан гэдгийг ХХААГ-аас хэлж байна. Хаваржилт хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ.  

Д.Дэлгэрмаа

相关新闻