Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар хэлэлцүүлнэ гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонцамэ /ДОРНОД/. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газарт хэлэлцүүлэхээр яаравчлан оруулна гэв.
Одоогоос гурван жилийн өмнө Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөө хийх 810 сая төгрөгийн тендэрийг зарлаж, Солонгосын хөрөнгө оруулалттай “Кёнжин архитектур номад” ХХК шалгарсан байдаг. Тус компани 2015 онд хээрийн судалгаа, бичиг баримтын боловсруулалтын ажлыг хийж, шинэ төлөвлөлтөд 2, 5, 8-р багийн газар нутгийг нэмж тусгаснаараа онцлог болсон юм. Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх шат шатны хурлаар дээрх төлөвлөгөөг хэлэлцүүлж, одоогоор Засгийн газарт оруулах дутуу байгаа гэж тус аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар танилцууллаа.
Түүнчлэн ГХБХБГ өнгөрсөн жилүүдэд өөрийн гэсэн албан тасалгаагүй, түрээсийн байранд ажлаа явуулж ирсэн гээд шийдүүлэх саналаа салбарын дэд сайдад танилцууллаа.
Д.Дэлгэрмаа