Казахстан улс хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтээр Чех, Словак, Унгартай эн зэрэгцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАСТАНА./КАЗИНФОРМ/. Казахстанчуудын хөдөлмөрийн бүтээмжийн түвшин Чех, Словак, Унгар зэрэг улсуудын түвшинтэй эн зэрэгцэх боллоо гэж Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Женис Касымбек мэдэгдлээ.
“Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх явдал бол аж үйлдвэр-инновацийн хөгжлийн талаарх төрөөс баталсан мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг юм. Бидний зорилт бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ОЕСD/ гишүүн орнуудын хөдөлмөрийн бүтээмжийн түвшинд хүрэх явдал юм. Одоогоор тус байгууллагын гишүүн өндөр хөгжилтэй орнуудаас уг үзүүлэлтээр хоцорч байгаа нь үнэн, гэхдээ өнгөрсөн оны үзүүлэлтээр бид Чех, Унгар, Словакийн түвшинд хүрч чадлаа” гэж сайд Ж.Касымбек онцлон тэмдэглэв.
Түүний ярьснаар, 2015 онд Казахстан улс OECD байгууллагын ерөнхий үзүүлэлтээс 66 хувиар хоцорч байсан бол 2025 он гэхэд энэ хоцрогдлыг 32 хувь болгон бууруулах зорилт тавьжээ.
Хөдөлмөрийн бүтээмжийн түвшнээр Казахстан улс 2015 онд ТОП-50 улсын нэг болж, харин бүтээмжийн өсөлтөөр ТОП-20-ийн эгнээнд орсон байна.
Х.Сарнай