Цагдаагийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-28 18:15:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын 400 гаруй албан хаагч А.Амарын талбайд тангараг өргөлөө.

2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Цагдаагийн албаны тухай хууль” –ийг шинэчлэн баталсан.  Уг хуульд иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад тавих хяналтын тогтолцоог нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг түлхүү тусгажээ.

Хуулийг энэ сарын хоёрноос мөрдөж эхэлсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын даргын А/29 тоот тушаалын дагуу 3 дугаар сарын 28-ний өдрийн 11 цаг 40 минутад улс орон даяар Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻