"Сум хөгжүүлэх сан”-аас зээл авахын тулд Монголбанкнаас лавлагаа авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын хуралдаанаар “Сум хөгжүүлэх сан”-аас дэмжих салбарыг тодорхойллоо.
Тодруулбал, гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, сүү, жимс, жимсгэний үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэр, өвөл зуны хүлэмж, малын гаралтай түүхий эд, арьс шир, хүнсний зориулалттай сав баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ. Мөн шахмал түлш, дулаалгын материал, тоног төхөөрөмж, бохирын систем, модон эдлэлийн үйлдвэрлэл, гэр хороололд халуун ус, үсчин, хими цэвэрлэгээ, нийтийн биеийн тамир, авто завсар, гутал засвар, хэвлэлийн үйлчилгээ, ардын өв уламжлал, зан заншлыг дэлгэрүүлэх зорилго бүхий үйлдвэрийг дэмжих гэнэ.
Түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”-ийн дотоод журмыг шинэчлэн баталлаа. Журамд, зээлдэгчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны зээлийн лавлагааг нэмэлтээр авахаар болжээ. Энэ онд тус санд 197 сая төгрөг батлагдсан бөгөөд иргэнд 10 сая хүртэлх, аж ахуйн нэгж, хоршоодод 15 сая хүртэлх төгрөгийг зээл олгох ажээ.
Б.Оюун-Эрдэнэ