Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 17:57:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Волейболын спортын мастер, ахмад багш З.Шагдарсүрэнгийн нэрэмжит 2017 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн  гуравдугаар сарын 18-19-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнийг Төв аймгийн Биеийн тамир спортын газар, Жаргалант сумын ЗДТГазар, З.Шагдарсүрэн багшийн үе үеийн шавь нар ивээн тэтгэн хамтран зохион байгуулан явуулсан аж. Тэмцээнд найман сумын 21 багийн нийт 168 тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Э.Янжинлхам ахлагчтай Баянцагаан сум, дэд байрыг Б.Лхагважаргал ахлагчтай Заамар сум хүртсэн бол гуравдугаар байрыг У.Баасансүрэн ахлагчтай Баянчандмань сум тус тус эзлэв.

Эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Д.Сүхбат ахлагчтай Заамар сум, дэд байрыг Н.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Баянцагаан сум, гуравдугаар байрыг А.Батбаяр ахлагчтай Баянчандмань сум тус тус шалгарсан байна. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Баянцагаан сум хүртсэн бол дэд байрыг Заамар сум, гуравдугаар байрыг Баянчандмань сум тус тус эзэлсэн байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻