"Төлчин хүүхэд" малчдад тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Төлчин хүүхэд" арга хэмжээг гуравдугаар улирлын амралтын үеэр зохион байгуулах гэж байна.
Говь нутагтаа хайртай, монгол уламжлалаа дээдэлдэг, хөдөлмөрч хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулах гэж байгаа юм. Уг арга хэмжээний үр дүнд хүүхдүүд малчиддаа туслахаас гадна нүүдэлчин ёс заншлаасаа суралцах боломжийг давхар нээж өгч байгаагаараа онцлог ажээ. "Өмнө нь ийм ажлыг зохион байгуулж байгаагүй бөгөөд сумдын сургууль бүрээс хоёр хүүхэд малчин айлд очиж ажиллаж юм байна. Харин аймгийн төвийн сургуулиудаас хэдэн хүүхэд, аль сум руу явуулахаа одоогоор хараахан шийдээгүй байгаа" гэж тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал хэллээ.
Энэхүү ажил нь "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.
Д.Мишигсүрэн