Ерөнхий сайд Ховд аймагт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Ховд аймагт ажиллахаар тус аймагт газардлаа.
Тэрбээр өнөөдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж казах түмний Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох байсан ч Өлгий хотод өчигдрөөс хойш цас орж өнөө өглөө цасны хэмжээ улам нэмэгдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул газардаж чадсангүй. Баян-Өлгий гэлтгүй өнөөдөр баруун аймгуудаар цас орж зарим зам даваа боогдож болзошгүй байгаа аж.
Б.Туул