"Хөнгөлөлттэй эм”-ийн санхүүжилт 30 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн орон нутгийн удирдлагууд багуудад ажиллаж байна.
Тус аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сум, 24 багтай юм. Уулзалтын баг өдөрт хоёр удаа багуудад ажиллаж 2018 оны төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг сонслоо. Уулзалтын үеэр иргэд хөнгөлөлттэй эмийн жор бичих хугацаа болон олгож буй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын байр нэмэгдүүлэх, нийтийн тээвэр, ахмадуудад хандсан хөтөлбөр үйлчилгээний талаар санал хэллээ.
Орхон аймагт 2016 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийн санхүүжилт 598 сая төгрөг байсан бол 2017 онд 850 сая буюу 30 хувиар нэмэгдсэнийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар хэллээ. Мөн төрийн эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд олгох санхүүжилтийг 80 хувиар нэмэгдүүлж 2017 онд 1 тэрбум 43 сая төгрөг төсөвлөгдсөнийг онцоллоо.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн зорилго үйл ажиллагааг танилцуулж төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй 4 төрлийн зээлийн талаар мэдээллээ. Уулзалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ