Ус ашиглагч компаниудын дунд нөхөрсөг тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БОАЖГазар, Ховд голын сав газрын захиргаа "Ус бол амьдралын үндэс" сарын аяны хүрээнд ус ашиглагч томоохон компаниудын дунд усны үнэ цэнэ, ус ашиглалт, усны зүй зохистой хэрэглээний талаар мэдлэгээ хуваалцаж, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.
Нөхөрсөг тэмцээнд Дөргөний УЦСтанц, Ховд аймгийн Шим ус компани, Ховд дулааны станцын удирдлага, хамт олон оролцсон байна.
Байгаль орчны салбар байгууллагууд, томоохон ус ашиглагч аж ахуй нэгжүүдийн дунд спортын хоёр төрөлт нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 8 байгууллагын 9 баг тамирчид оролцлоо.
Мөн оролцогчдын оюун ухааныг сорих зорилгоор байгаль орчин, цэнгэг усны сэдвээр танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. I-байр Ховд дулааны станц Д.Сүх-Эрдэнэ, II-байр Ховд дулааны станц З.Мягмардорж, III-байр Дөргөний УЦСтанц н.Лхангаажав нар тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
А.Бямбасүрэн