Төрийн дээд одон медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-22 09:35:12

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, олон улсын  эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг Дорнод аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Хэрлэн сумын 9-р багийн өндөр настан Б.Түмэнжаргал, 10-р багийн өндөр настан Г.Чулуунбаатар болон Наурызын баярын энэ өдөр Казах түмний төлөөлөл болгож Дорнод аймгийн “Сарнайт” ХХК-ийн захирал Х.Заманбек нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Дорнод аймгийн ХХААГ-ын ахмад ажилтан Г.Адъяа, Төв номын сангийн номын санч Л.Амаржаргал, МХГ-ын ахлах химич шинжээч Ц.Батцэнгэл, Хэрлэн сумын 14-р цэцэрлэгийн багш Р.Баярмаа нарын найман хүнийг шагнасан юм.

Б.Туяа 

相关新闻