Боловсролын салбарын төсийн ил тод байдлыг сайжруулах төслийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-21 10:38:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-тай хамтран 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь аймгийн боловсролын салбар, 3-р сургууль, Алтай сумын сургуульд 2017-2018 онд хэрэгжинэ. Төсөл нь төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Аймгийн боловсролын салбар дахь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, боловсролын чанартай үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд төрийн байгууллага, эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч оролцооны талаар хэлэлцэж хамтын ойлголцлыг бий болгох зорилгоор төсөлд оролцогч талуудын Нэгдсэн уулзалт зохион байгуулж байна. 
Уулзалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 
Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн ажилтан Ч.Энхбаяр, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Т.Амарзаяа, Б.Оюунсувд нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлал, Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг танилцууллаа.

Оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.

 

А.Бямбасүрэн

 

 

相关新闻