Санамж бичигт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн боловсролын салбартай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт хэд хэдэн чухал асуудлыг тусгасан байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр аймгийн онцлогыг харуулсан урлагийн тоглолтыг зохион байгуулах, Баяннуур хотын эрүүл мэндийн салбарын ажилчид болон эмч мэргэжилтнүүд манай аймагт ирж үзлэг оношилгоо хийх, боловсролын салбарт багш, хүүхэд солилцоог хэрэгжүүлж харилцан туршлага судлах, биеийн тамир спортын арга хэмжээг идэвхижүүлж багийн спортыг хөгжүүлэх зэрэг чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Тус аймаг нь гадаад харилцааг өргөжүүлэх замаар боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа юм.
Д.Мишигсүрэн