СӨХ-ын удирдлагуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-20 13:59:38
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар СӨХ-дын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Засаг даргын орлогч С.Батжаргал, “Орон сууцны байруудын гадна тохижилт, хогийн сав, цахилгааны тоолуурын нэгтгэлийн аюулгүй байдал, соронзон кодтой хаалганы ашиглалт хамгаалалт, дээвэр засварыг ойрын хугацаанд хамтарч шийдэх боломжтой”  гэлээ. Орхон аймагт  орон сууцны 360 гаруй блок дээвэр бий. 2013-2016 оны хооронд 156 блок дээврийн засвар хийсэн. “Эдгээр засварын ажлуудын чанар эсвэл шинээр хийх шаардлагатай дээврийн мэдээллийг СӨХ-д нэгдсэн байдлаар өгч байх хэрэгтэй” гэж Хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал хэллээ. 

Аймгийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 31 холбоо үйл ажиллагаа явуулж орон сууцны 141 байрны дундын өмчлөлийн 528 орц, подволь, 300 орчим дээврийг хариуцдаг. Уг уулзалтад оролцсон СӨХ-дын удирдлагууд өмчлөгчдөөс авах хураамжтай холбоотой хэд хэдэн санал хэлсэн. Учир нь тэд нэг айлаас м.кв тутамд 93 төгрөгийн хураамж авдаг гэнэ. Үүнээс 1080 төгрөгийг “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-д, 3500 төгрөгийг үйлчлэгчийн цалинд, 700 төгрөгийг гэрэлтүүлэгт зарцуулдаг байна. Үлдсэн мөнгийг захирал, байцаагч, туслах ажилтны цалин, бичиг хэрэг гэх мэт зардалд зориулдаг гэлээ.

Иймд хураамжтай холбоотой мэдээллийг иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй гэж СӨХ-ын удирдлагууд онцолсон юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻