Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 50 иргэнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-20 13:26:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хөдөө аж ахуй, эдийн засаг, газар тариалан, нийгмийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй 50 гаруй иргэнийг шагналаа.      

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигаар Орхон аймгаас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 5,  “Алтан гадас” одонгоор 23,  “Цэргийн гавъяаны улаан тугийн одон” болон “Цэргийн хүндэт медаль”-аар тус бүр 1, “Цэргийн гавъяаны одон”-оор 5,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 23 хүн шагнагдлаа. 

Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын “Иргэний төлөө” медалиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Дэжидийн Байгаль, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр Аюурзанын Чүлтэмжамц, Сүхбаатарын Өнөртогтох зэрэг хүмүүс шагнуулав.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻