Тусгайлсан чиг үүрэг бүхий алба хаагчид шагнал гардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-18 16:58:21

Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, Монгол Цэргийн өдрөөр Дундговь аймагт ажилладаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид шагнал гардан авлаа.

Дундговь аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгийг Зэвсэгт хүчний 278- р байгууламжийн холбоо салааны захирагч Н. Доржбат, ахлах жолооч Л. Бямбацогт, ахлах ня-бо М. Уранмягмар, Цагдаагийн газрын жолооч цагдаа Г. Шатаррагчаа, ШШГА- ны ня-бо Г. Энхцэцэг, хянагч Ш. Мянганжаргал, шийдвэр гүйцэтгэгч Д. Мягмарханд нар шагнуулсан бол Дундговь аймгийн Хүндэт тэмдгийг Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн малчин Ж. Бямбадорж, ШШГА- ны төлөөлөгч Б. Отгонболд, хянагч Б.Бүдээ, Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ц. Даваадорж нар энгэртээ зүүлээ.

Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймгийн ОБГ- ын Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б. Батжаргал хугацааны Ахлах дэслэгч цолоор, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Б. Цэрэнням, Гал унтраах 25-р ангийн салааны захирагч, дэслэгч Э. Баярсайхан нар хугацааны өмнөх Ахлах дэслэгч цолоор, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймгийн ШШГА- ны ээлжийн дарга, ахлах дэслэгч  У. Пүрэвсүрэнг “Албаны төлөө 3” зэргийн тэмдгээр тус тус шагнасныг аймгийн удирдлагууд гардуулж өгөв.

Т. Отгонтуяа

相关新闻