МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар Сүхбаатар аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С. Эрдэнэбат нараар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Цаашид орон нутгийн удирдлагууд, гишүүд хөдөлмөрчид,аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарах нь энэ удаагийн ажлын гол зорилго юм.
Ажлын хэсгийн хамт олон аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дларга, тэргүүлэгчид, идэвхтэй сонгуультнуудтай "Монголын үйлвэрчний эвлэлийн холбооны цаг үеийн байдал, цаашдын зорилт" сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлгийг хийлээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн нээлтэн дээр "Манай салбар холбоод орон нутагтаа хамтын ажиллагаагаа сайжруулж,хамтдаа нэг зүг рүү харж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө хамтарч ажиллах тал дээр анхаарах шаардлагатай. Үйлдвэрчний эвлэлийнхолбоо гэдэг бол зөвхөн эсэргүүцдэг, жагсдаг байгууллага биш. Гол нь бид хамтын ажиллагаагаа л сайжруулах нэн чухал асуудал байгаа юм. Тийм ч учраас МҮЭХ бол орон нутгийнхээ холбоодыг бэхжүүлэх чиглэлээр өнгөрсөн жилээс Монгол Улсын Засгийн Газартай өндөр хэмжээнд хамтарч ажиллаж байгаа. хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр төрийн бодлого ч гарсан. Улс орны хэмжээнд ажилгүйдэл их байна, цалин хөлс сайн нэмэгдэж чадахгүй бйана. Тиймээс энэ бүхний төлөө бид орон нутгийн ҮЭХ-д маань хувь нэмрээ оруулах шаардлагатай. Сүхбаатар аймгийн ҮЭХ-ны тухайд гишүүнчлэлийн эгнээгээ тэлэх зайлшгүй шаардлага байгаа..." гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар онцолсон юм.
"Сүхбаатар аймгийн ҮЭХ нь 3000 гишүүнтэй, 40 гаруй салбар хороотой. Нийт гишүүдийнхээ болоод хөдөлмөр эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, хангахын тулд хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу аливаа асуудлыг шийдвэрлэдэг. Шаардлагатай салбар зөвлөлүүдтэй өөрсдийн хэмжээнд хамтарч ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй болгох хэрэгтэй гэдгийг МҮЭХ-ны удирдлагууд хэллээ... "хэмээн аймгийн ҮЭХ-ны дарга О. Батзаяа ярьж байна.
Т. Одончимэг