Дорнодод гар урчуудын үзэсгэлэн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Дорнод аймгийн гар урчуудын үзэсгэлэн яармаг болно. Бэлэг дурсгалын зүйл хийдэг сийлбэрчид, дархчууд, оёдолчид зэрэг гар урчуудын бүтээлээр гарах үзэсгэлэнд тус аймгийн 14 сум, хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчид оролцох юм.
“Дорнод аялал жуулчлалын нэгдэл” ТББ-аас орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгарч буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар салбар бүрийн төлөөллийг оролцуулсан цуврал уулзалтыг хийж байгаа юм. Энэ үеэр гар урчуудаас дээрх санаачлагыг гаргаж, Дорнод нутгийн онцлогийг харуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор үзэсгэлэн яармаг зохиохоор болжээ.
Үзэсгэлэн яармагийн дараа бизнес эрхлэгчид Манжуур хотыг зорин аялал жуулчлалын үйлчилгээний соёлоос туршлага судлах аялал хийнэ.
Б.Туяа