Төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-07 12:10:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ сарын 06-нд аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн  захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй 2017 онд хамтарч ажиллах, төлөөлөн хэрэгжүүлж ажиллах гэрээ  байгуулав.

Гэрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарт анхаарах, мэргэжлийн чиг баримжаа олгох, монгол сэтгэхүйг эзэмшүүлэх, сурагчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарах,  төрийн албаны хууль тогтоомж, стандарт ёс зүйн хэмжээг чанд сахих зэрэг олон заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан аж.

"Сурлагын чанар, стандартад анхаарч  ажиллах шаардлага байна. Дээрээс нь “Эх хэл өв соёлоо дээдлэх”, “Багш нарыг чадавхжуулах”, “Хөрш орноосоо суралцъя”, “Эрүүл аж төрөх ёсон” зэрэг дөрвөн гол хөтөлбөрт анхаарлаа хандуулж ажиллана гэж БСГ-ын дарга Ч.Отгонбаяр ярив.

Харин Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, Замын-Үүд сумын  ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль улсын лаборатори сургууль тул БСШУС-ын сайдтай шууд гэрээ байгуулдаг журамтай аж.

Дашрамд дурдахад Дорноговь аймаг сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтаараа улсад эхний гурван байрт явж байгаа бол 2016 оны элсэлтийн шалгалтын үнэлгээгээрээ улсад 19-өөс 10 дугаар байр хүртэл урагшилсан амжилт үзүүлжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻